Categories
гадаад мэдээ

ОХУ-ын томоохон 2 банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хасалгүй үлдээлээ || DNN.mn

Европын Холбоо ОХУ-ын томоохон хоёр банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хасалгүй үлдээлээ

Европын Холбоо ОХУ-ын долоон банкийг төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар санал нэгдсэн ч “Sberbank” болон “Gazprombank”-ийг хасалгүй үлдээсэн байна.

Эндээс харахад хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэж Европын улсуудын удирдагчид санаа зовниж байх талтай байна. Мөн ОХУ-ыг эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож магадгүй гэдэгт Европын орнууд анхаарал хандуулж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд зөвлөх үүрэгтэй тус улсын судалгааны “CICIR” төв “ОХУ-ын эсрэг хоригууд АНУ болон Европт илүү их хохирол учруулна” гэж тооцоолжээ. ОХУ 2014 онд Крымийг эзэлснээс хойш санхүүгийн хориг арга хэмжээнд дасан зохицох талд туршлагатай гэж дүгнэжээ.

Түүнчлэн “АНУ холбоотон орнууддаа эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр их хэмжээний алдагдал хүлээнэ гэж тус байгууллага үзсэн байна. Үүний зэрэгцээ Украины дүрвэгсдийн асуудлаас болж Европт эмх замбараагүй байдал үүснэ” гэж онцолжээ.

БНХАУ ОХУ-д дэмжлэг үзүүлснээр хоригуудын үр нөлөөг бууруулах боломжтой. Мөн хориг арга хэмжээнүүдийн улмаас томоохон худалдан авагчид ОХУ-аас газрын тос авахаа зогсоовол БНХАУ-ын компаниудад хямд үнээр нийлүүлэлт хийж эхэлнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа аж.

Украины халдлагыг зогсоох асуудлыг хэлэлцсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд БНХАУ-ын төлөөлөгч оролцоогүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *