Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Громыко Евгений Васильевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.

УИХ малын эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой хуулийн төслийг хэлэлцэж, удахгүй батлана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Мөн ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр мал эрүүлжүүлэх хоёрдахь шатны төслийг хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Талууд хөдөө аж ахуйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж, тулгамдаж байгаа асуудлаа богино хугацаанд шийдэхийн төлөө байна гэдэгт санал нэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *