Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын хилээр сум нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

хилээр сум нэвтрүүлэх зурган илэрцүүд

Орос-Монголын хилийн Наушик боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум, галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэдийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийн газарт явуулсан үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37.5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан хэмээж, дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураан авсан тухай эх сурвалж мэдээллээ. Гэхдээ баривчлах үеэр хоёр нь автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон аж. Тус улсын хуулиар их хэмжээний сум, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж, нэг сая рубль хүртэлх торгууль оногдуулдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *