Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд болон бусад зайлшгүй ажиллах шаардлагатай газруудын ажиллах горимыг тодорхой болгохыг Засгийн газартаа даалгасан байна. Мөн орон нутгийн эрх баригчид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж цалинтай амрах ажлын бус өдрүүдийг нэмж сунгах эрхтэй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм.
Үүнээс гадна ОХУ-ын эрх баригчид цар тахлын үед тогтоосон хязгаарлалтаас үүдэн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байна.
Мягмар гаригт ОХУ-ын Шадар сайдын орлогч Татьяна Голикова ажлын бус өдрүүдийг танилцуулах санал гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад албан тушаалтан уг саналыг дэмжсэн юм. Халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч нас баралтын түвшинд нэмэгдсээр байгаа тул ажлын бус өдрүүд зарлах нь тодорхой үр дүнд хүрнэ хэмээн Татьяна Голикова мэдэгдсэн юм. Учир нь энэ оны тавдугаар сарын 1-10-ны өдрүүдэд ОХУ даяар ажлын бус өдрүүдийг зарлаж байсан бөгөөд энэ арга хэмжээ зохих үр дүнгээ өгсөн гэж эрх баригчид үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус улсад вакцинжуулалт 45 хувьтай байгаа юм. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко вакцинжуулалт бол коронавирусний хүндрэлээс хамгаалах цорын ганц арга хэмээн мэдэгдсээр байна.
Тус улсад коронавирусийн халдвараар нас барж байгаа иргэдийн 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байгааг Михиал Мурашко онцлон тэмдэглэлээ. ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас мягмар гарагт 1028 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн олон тохиолдол болсон байна. Түүнчлэн халдвар тархсанаас хойш нас барсан хүний тоо 226353 хүрээд байна.