Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Гэгээрлийн яамны сайд О.Ю.Васильеватай уулзлаа

ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа. Уулзалтын үеэр талууд дараах үндсэн чиглэлээр санал солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар тохиролцов. Үүнд, Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үүний тулд орос хэлний багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, хүүхэд залуусын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах, түрүүлсэн болон амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцлөөр сургахад хоёр яам бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сард хоёр орны хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой тохиролцоонд хүрэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *