Categories
мэдээ нийгэм

ОХУ-д осолдсон автобусанд явсан Монгол иргэд бэртэж гэмтээгүй

Улаанбаатараас Казахстаны нийслэл Астанаг зорьж явсан автобус өчигдөр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад осолджээ. Автобусанд нийт 47 хүн зорчиж явсны 45 нь монгол иргэн байсан бөгөөд азаар нэг ч хүн гэмтэж бэртээгүй аж.

Урьдчилсан дүгнэлтээр жолооч нь зам, цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хянуур бус байснаас осол гарсан гэж үзэж байна.

Эмнэлгийнхэн зорчигчдыг үзэж дуусаад өөр автобусанд суулган Казахстан явуулжээ. Харин замын хажуу руу унасан автобусыг бульдозероор татаж гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *