Categories
гадаад мэдээ

ОХУ-д хоёр онгоц мөргөлдөж гурван хүн амиа алджээ

ОХУ-ын Санкт-Петербург хотоос 63 км-ийн зайд хоёр нисэх онгоц мөргөлдсөний улмаас гурван хүн газар дээрээ нас барж, нэг хүн гэмтжээ. Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр осол нэгдүгээр сарын 8-нд гарсан бөгөөд Ленинград мужийн Ломоносов дүүргийн нутаг дэвсгэрт орших “Гостилитса” онгоцны буудлын талбай дээр бэлтгэлийн нислэг хийж байсан хоёр онгоц мөргөлдсөн байна. Урьдчилсан шалгалтаар “Сессна” гэх онгоцонд нэг л нисгэгч байсан ба бага зэргийн гэмтэл авчээ. Харин сүүлд ирж мөргөсөн “Paper” нэртэй онгоцонд нисгэгчээс гадна хоёр хүн зорчиж байсан бөгөөд гурвуулаа нас барсан байна.

Одоогоор цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тогтоохоор мөрдлөг хийж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *