ОХУ-д ой хээрийн түймрийн хэмжээ өдөрт 3.6 дахин нэмэгдсэн талаар тус улсын Холбооны төсвийн байгууллага “Авиалесоохрана”-ын хэвлэлийн албаны нийтэлсэн тоо баримтад дурджээ.
Тус албаны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 26-ны шөнө дунд гэхэд ОХУ-д 19 ойн түймрийг унтраасан аж. Үүний зэрэгцээ түймэрт өртсөн талбайн хэмжээ 2000 га газраас давсан байна. Харин нэг өдрийн өмнө 586 га талбайд түймэр гарсан байжээ.
“Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 00:00 /орон нутгийн/ цагийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 2,102 га талбайг хамарсан 19 түймэр гарсан ба түймрийг унтраах ажиллагаа идэвхтэй явагдсаар байгаа юм.
Түймэрт хамгийн их өртөж, их хохирол амссан газруудыг нэрлэвэл, Приморскийн хязгаар /926 га газарт 7 түймэр/, Амур муж /706 га-д 3 түймэр/, Хабаровскийн хязгаар /338 га-д 4 түймэр/ байна. Мөн Свердловск муж /121 га/, Еврейн автономит муж /8 га/, Байгаль нуурын хязгаар /3 га/ зэрэг томоохон газар нутгийг хамарсан түймэр дэгдээд байна.
Дээр дурдсан тэдгээр түймрийг унтраахад 1,215 хүн, 338 нэгж тусгай техник, хоёр нисэх онгоцыг дайчилж байгаа аж. Түүнээс гадна, галын нөхцөл байдлыг хянах зориулалтаар 27 нисдэг тэрэг, онгоцыг ашиглаж байгаа ажээ.
Харин өнгөрсөн хоногт 14 бүс нутагт гаран 85 ой хээрийн түймрийг унтрааж амжсан гэсэн мэдээлэл байна. Хамарсан нийт талбай нь 3,152 га.
Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-наас дөрөвдүгээр сарын 24-ныг хүртэлх хугацаанд нийт 37 мянган га талбайг хамарсан 617 ойн түймрийг унтраасан талаар мөн албаны эх сурвалж мэдээлжээ.