ОХУ-д шатахууны үнэ энэ сарын 14-20-ны хооронд инфляцийн түвшин 0.1 хувьтай байхад 0.02 хувиар буурсан байна. Шатахууны үнэ өмнөх хоёр долоо хоногт мөн үнийн өсөлтөөс доогуур байсныг Росстат буюу ОХУ- ын Улсын статистикийн газар мэдээлжээ.
Есдүгээр сарын эхэн үеэс хойш бензиний үнэ 0.1 хувиар буурсан байна. Харин он гарснаас хойш 6.22 хувиар өсч, инфляцийн түвшнээс 4.9 хувиар өндөр байжээ.
Бензинээс ялгаатай нь дизель түлшний үнэ оны эхэн үеэс 4.09 хувиар өсчээ. Есдүгээр сарын 14-20-ны хооронд дизель түлшний үнэ ч мөн 0.02 хувиар буурсан байна.Росстатын мэдээлснээр, ОХУ-д есдүгээр сарын 13-19-ний хооронд бензиний жижиглэнгийн дундаж үнэ литр тутамд 48.87 рубль болж, копейкоор буурчээ. Тодруулбал, АИ-92 бензиний үнэ копейкоор буурч, литр тутамд 45.93 рубль, АИ- 95 2 копейкоор буурч, литр тутамд 49.74 рубльд хүрсэн бол АИ-98 копейкоор өсч, 57.57 рубль болжээ. Дизель түлшний үнэ литр тутамд 50.62 рубль болж, мөн нэг копейкоор буурсан байна.
ОХУ-ын 21 бүс нутагт бензиний үнэ буурсан бол найман бүс нутагт өсчээ. Москва, Санкт-Петербург хотуудад бензиний үнэ долоо хоногийн байдлаар өөрчлөлт ороогүй байна. Дээрх хугацаанд тус улсад бензиний үйлдвэрлэл өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.8 хувиар буурч, 731 мянган тонн, дизель түлшний үйлдвэрлэл 3.7 хувиар буурч, 1 сая 459.300 тонн болсон байна.
Г.АМАРСАНАА