Энэ сарын дундуур Хөвсгөл аймгийн зарим сумдаар анхны цас орсон билээ. Тэгвэл ОХУ-д энэ намрын анхны цас өчигдөр Сочи хотоос холгүй орших уулын цанын амралт “Красная Поляна” гэх газарт оржээ. Тус газар нь далайн төвшнөөс дээш хоёр мянган метрийн өндөрт оршдог юм байна. Өнгөрсөн жилийн анхны цас энэ бүс нутагт есдүгээр сард орсон гэнэ.
Харин сошиал хэрэглэгчид үүнийг цас биш, мөндөр гэж үзжээ. Учир нь, Онцгой байдлын албаны мэдээллээр, тус бүс нутагт мөндөр, орж, хүчтэй салхитай байна гэж анхааруулж байсан гэнэ.