Боловсролын ерөнхий газар охидын үзлэгийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ.
Тус газраас өгсөн мэдээлэлд энэ нь хүний эрхийн зөрчил, жендэрийн ялгаварлан гадуурхалт гэдгийг онцолсон байна.
2018 онд UN Human Rights Council, UN Women болон ДЭМБ-уудаас охидын үзлэг нь эмэгтэйчүүдийг
- өвтгөсөн,
- доромжилсон,
- сэтгэл зүйн гэмтэл учруулсан,
- бэлгийн халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан,
- хүчирхийлэлт үйлдэл гэж үзэн, ач холбогдолгүй тул таслан зогсоохыг уриалсан байдаг.
Иймд охидын үзлэгээс болж охид айж, шаналж, гадуурхагдаж, эрх нь зөрчигдөхгүй байхын төлөө нэгдэхийг Боловсролын ерөнхий газраас мөн уриалжээ.