Categories
гадаад мэдээ

Охид аавтайгаа аврагдав DNN.mn

Аврах багийнхан дөрвөн настай охиныг эцгийнх нь хамт нурангин дороос эсэн мэнд гарган авчээ. Тэд 35 цагийн турш нурангин дор байсан бөгөөд энэ бүх хугацаанд аав нь охинооцээжээрээ хамгаалан тэвэрч байжээ. Одоогийн байдлаар охины биед ямар нэг бэртэл гэмтэл гэхээр зүйл байхгүй байгаа бол аавынх нь биеийн байдал тун тааруу, цочролд орсноос ярих чадваргүй болсон байна. Тэдний гэр бүл Оросоос ирээд удаагүй байсан бөгөөд аав, охин хоёрыг аварсны дараа аврагчид эхнэрийнх нь цогцсыг олсон аж.

Турк, Сири улсуудад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш долоо дахь хоногтоо аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид итгэл найдвараа алдалгүй нурангиас амьд хүн гаргахын төлөө зогсолтгүй хичээн ажилласаар байгаа юм. Туркийн Хатай мужидтаван настай охиныг аавынх нь хамт, бие нь хөхөрч тоосонд дарагдсан долоон сартай нярайг нурангин дороос аварсан байна. Түүнчлэн 147 цаг нурангин дор дарагдсан 10 настай Куди охиныг олж гаргасан байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *