Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэнэ DNN.mn

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажилласан байна.

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй, урсах гэж байна дуудлагаар дүүргийн ОБХ-ийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болгожээ.

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн батөлгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *