Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч суларна

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Төв аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Улаанбаатар хот үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *