Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ

ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн “Гайхамшигт хүмүүс” /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ.

Нэвтрүүлэг есдүгээр сард гарах учир нэвтрүүлэг цацагдахаас өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байна. Тэд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоон даалгавруудыг алдаагүй гүйцэтгэжээ.

Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар “Математикийн гайхамшиг”-ийг үзүүлэхээр уригджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *