Вьетнамын иргэн Тай Нгок нь 1973 онд халуурснаасаа хойш 46 жил огт унтаагүй байна. Тэрбээр 1942 онд төрсөн бөгөөд өдгөө 77 настай. Энэ эр нойргүйдэл миний эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ би эрүүл байна, бусдын л адил хөдөлмөрлөж чадна хэмээн хуучилж байжээ. Түүний эрүүл чийрэг байгааг баталж Вьетнамын Куей Сон дүүргийн Куей Тунг суурингийн настай оршин суугч “Тай Нгок 50 кг гахайн тэжээлийг өдөр бүр уулын уруу 4 км замд зөөж гэртээ харьдаг” хэмээн ярьсан байна. Харин эхнэр нь “Миний нөхөр сайн унтдаг байсан. Гэхдээ одоо дарс ч түүнийг унтуулж чадахаа больсон” гэжээ. Нгок Да Нанг хотын эмнэлэгт очиж үзүүлсэн ч эмч нар түүнд элэгний ажиллагаа нь бага зэрэг муудсаныг эс тооцвол цоо эрүүл гэсэн онош тавьсан байна. Нгок одоо уулын бэлд байдаг фермдээ гахай,тахиагаа маллан завгүй амьдардаг гэнэ. Мөн тэрээр хулгайчаас сэргийлэхийн тулд шөнөөр фермээ манадаг байна. Харин 2006 оны 10 дугаар сард Нгок нойргүйдлээс болоод “Би усгүй ургамал болсон юм шиг мэдрэгдэж байна” гэж ярьжээ.
П.САЙНЖАРГАЛ