Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн төрийн албыг наймаалцах, үнэлгээжүүлэх ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын асуудал хийгээд оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэнгүүдэд хариуцлага тооцуулах хүсэлтэй эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Тэд “Монголчууд өнөөдөр эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгээ энэ авилгал оффшорчидод харуулахыг зорьсон билээ. Тийм болохоор ард түмнийг яс үндэс, удам судар шашин шүтлэг , нас хүйс, нам эвсэл, нутаг ус, мэдлэг боловсрол харгалзахгүй монголын төлөө цохилох зүрх болгоныг нэгдэхийг уриалан мөн оффшорчидийн мөнгийг оруулж ирж үндэсний үйлдвэрээ хөгжүүлэн ядуурлыг арилгахыг шаардах зорилгоор энэ цуглааныг зохион байгуулж байгаа болохоор ард түмнийг талцуулсан үг хэллэг, уриа лоозон хэрэглэхгүй байхыг үг хэлж байгаа хүмүүстээ сануулсан” удирдамж дор жагсаалаа хийлээ.
Б.Жагар хэлэхдээ “Ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүчийг сааруулахын тулд хэдэн зуун тэрбум төгрөг гаргаад оюутан залуусыг амралтанд явуулах жишээтэй хэлбэрийн төдий арга замыг хайдаг засаг Монголд бүрэлдэн тогтоод байна. Монгол улсын төр өнөөдөр засгийн газар, нийслэлийн иргэдийн хурал түүний ажлын аппратууд бол бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлбэрийн төдий ажил хийдэг. Улс орны бодлогыг огт ярихгүй халаа сэлгээ, уул уурхайг луйвардаж идэх, оффшор дансаа яаж нэмэгдүүлэх, хамгаалах гэх мэт юмыг л ярьдаг. Иймээс монгол улсад шудрага ёсыг тогтоохын тулд 60 тэрбум, оффшор , авилгалын эсрэг ард түмний жагсаал болж байна. Улс эх оронд маань хэзээ шудрага ёс тогтон тэр хүртэл тэмцэх болно. Гэхдээ нэг зүйлийг цохож хэлхэд авилагачид эхнээсээ айж чичирч ажлаа өгч эхэлж байна. Үүний нэг тод жишээ бол Нийслэлийн иргэдийн хурлын дарга Сандуй өөрийнхөө гараар өргөдөл бичээд өчигдөрийн хуралдаанаар огцорсон явдал юм.Авилгал хээл хахуулд идэгдсэн улс төрчдийн шилдэг арга бол эхлээд тэмцэгчидийг айлгаж сүрдүүлдэг амь насанд нь занал хийлдэг ,хууль хяналтын байгууллагаар дамжуулан шоронд хийх, зохиомол хэрэг үүсгэх ийм л муу тогтолцоо монголд байна үүнийг халж сайн сайхан тогтолцоог монголд авч ирэхийг зорьж байна” гэв.