Categories
гадаад мэдээ

Оффшор данстай холбоотой 175 мянган бичиг баримтыг ил болгожээ

Эрэн сурвалжлах
сэтгүүлчдийн олон улсын консорциумаас Багамын арлуудад бүртгэлтэй 175 мянга
гаруй компанитай холбоотой бичиг баримтыг ил болгосон байна. “Панамын баримт
бичиг”-тэй төстэй гэх эдгээр баримтуудыг Германы “Sueddeutsche Zeitung” сонинд
нийтэлжээ. Тэдгээр компаниудын эздийн нэрсийг жагсаасан бөгөөд тэдний дунд
Японы 230 иргэн орсны дийлэнх нь тээврийн компанийн эзэд. Энэ талаар эрэн
сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын гүйцэтгэх захирал Жеррард Райл
мэдэгдсэн байна. Тэрээр “Ийм төрлийн мэдээллийг ил тод болгох нь олон нийтэд
үйлчилсэн хэрэг. Бид цаашид ч нууц дансуудыг ил болгохын төлөө ажиллах болно”
гэв. Мөн тэрбээр хэлэхдээ, дэлхийн сэтгүүлчид энэ нууцлалыг илрүүлэхийн төлөө
цаашид ажилласаар байх болно гэж мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *