“Anglo American”-ийн салбар нэгж, очир эрдэнийн салбарт дэлхийд тэргүүлэгч “De Beers” компанийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 18 хувиар өслөө.
Тус компани хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд 650 сая ам.долларын борлуулалт хийжээ. Энэ нь нэгдүгээр сарынхтай харьцуулахад 10 саяар бага байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 100 сая ам.доллароор илүү дүн боллоо. Очир эрдэнийн үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 23 хувиар өсөөд байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
“De Beers” компанийн гол өрсөлдөгч, очир эрдэнийн олборлолтоор тэргүүлэгч ОХУ-ын “Alrosa” компани Украины асуудлын улмаас барууны орнуудын хоригт өртөөд байгаа юм. Энэ нь “De Beers”-т ашигтай байж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.