Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сураггүй болсон иргэн үерт осолдсон байжээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, үерийн аюултай байгаа учраас малчид, иргэд цаг агаарын мэдээллээ авч, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14 дүгээр зөрлөг тус сумын харьяат 18 настай малчин зургадугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  • Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогдож, мөн 35 тэмээ “Завхан” голын сав газарт шаварт шигдсэн тухай мэдээллийг 06.22-ны өдрийн 19:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Тамир аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус сумын Шар булаг багийн Засаг дарга Б.Эрдэнэтогтохоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, 2 автомашинтай тухайн газар очиж ажилласан.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Банзарын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60-км-т/ Тус сумын харьяат малчин Б-ын 5 ханатай гэр, “УАЗ-452” загварын автомашин, “Портер” загварын ачааны автомашин 06.21-ний өдөр үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 09:37 цагт очиж, 2 цаг ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *