Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сураггүй алга болсон 16-22 насны хоёр иргэнийг эрэн хайж байна DNN.mn

ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг хайж байна

Сүхбаатар аймаг, Халзан сумын Хатавч багийн Дэмбэрэл гэдэг газар малчин Г /22 настай, эрэгтэй/ гуравдугаар сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон байна.

Тухайн иргэнийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэлч нохой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын 21 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 5 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар иргэн Б /16 настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй/ гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон тул тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б-г гуравдугаар сарын 16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *