Categories
мэдээ нийгэм улс-төр

О.Цогтгэрэл: АН-ыг улам гүнзгий мухардалд орууллаа

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов. Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн.

Тэгвэл эл асуудлаар О.Цогтгэрэл www.zarig.m сайтад байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Дээд шүүхийн шийдвэрийг шүүх ёсгүй. Гэхдээ Дээд шүүх улс төржсөн, асуудлаас бултсан шийдвэр гаргаж байна гэж харж байна. АН-ын асуудлыг улам гүнзгий мухардал руу оруулж байна.

Миний өргөдлийг хүлээж авсангүй. М.Тулгат гэж хүний материалыг татаж авсан юм билээ. С.Эрдэнэ өөрөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байна билээ. Гурван удаа татгалзсан.

Тэгэхээр одоо цаашид энэ нам бүрэн мухардалд орлоо. Дахин сунгаа хийвэл аль нэг таль нь хүлээн зөвшөөрөхгүй бол Дээд шүүх хүлээж авахгүй.

Дээд шүүх асуудалд гарц гаргалгаа гаргаж өгөх ёстой. Монголын парламентын тулгуур багана болсон нэг нам ийм түвшинд хүрлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *