Спортын төв ордонд /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цомын тэмцээн 10 жинд үргэлжилж байна.
ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, мөнгөг медальт, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тус тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг жингийн барилдаанууд болов.
Улмаар ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д , ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-д тус тус түрүүлэв гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Эхний өдрийн дүн:
57 кг /23 бөх/
1. Занданбудын Занабазар /Хилчин/
2. Пүрвээгийн Дашцэрэн /Хасу-Мегастарс/
3. Цэдэвийн Мандалсүрэн /Алдартан/
3. Батхуягийн Мөнх-Эрдэнэ /Төгс/
65 кг /24 бөх/
1. Төмөр-Очирын Тулга /Хүч/
2. Шинэбаярын Дэлэг /Хилчин/
3. Батбаатарын Буд /73 дугаар сургууль/
3. Намсрайн Ганбаяр /Женко/
74 кг /14 бөх/
1. Занданбудын Сумъяабазар /Хангарьд/
2. Энхбаярын Бямбадорж /Баянхонгор/
3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Хилчин/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /Сүлд/
86 кг /12 бөх/
1. Ганбаатарын Ганхуяг /МУБИС/
2. Батчулууны Анхбаяр /73 дугаар сургууль/
3. Мэндбилэгийн Тэмүүжин /Хангарьд/
3. Ганболдын Төрболд /Женко/
97 кг /9 бөх/
1. Энхтүвшингийн Батмагнай /Баянхонгор/
2. Чинбатын Алтангэрэл /Хилчин/
3. Баасанцогтын Өлзийсайхан /Хасу-Мегастарс/
3. Төмөрбатын Мөнгөншагай /73 дугаар сургууль/