Япон улсад буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 10 дахь удаагийн тэмцээнд 27 орны нийт 407 тамирчин өрсөлдөж байгаа бол манайхаас 28 буудагч цэц сорьж байгаа юм. Өчигдөр тэмцээний хийн гар бууны 25 метрийн дасгалд “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар ажиллаж байгаа бол хийн гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин, З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн нар өрсөлдөнө. Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар цэц мэргэнээ сорьж байна.