Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна.
Тус тэмцээнд 25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндмэгмаа 590 оноогоор түрүүлж, Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртлээ.