Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбаттай ярилцлаа.
–УИХ шинэ Ерөнхий сайдаа томилчихлоо. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэр ажиллах бол гэдэг дээр таны бодол ямар байгаа вэ?
-Манай эдийн засгийн ерөнхий дүр зураг муудчихсан энэ үед засгаа сольсон ньмуу зүйл биш. Угаасаа гадаад зах зээл Монголыг хангалтгүй гэдэг үнэлгээгээр үнэлчихсэн байна.Монголтой холбоотой хувьцаа олон улсын хөрөнгийн биржүүд дээр унаж байна. Дээрээс нь төгрөгийн ханш юу ч биш боллоо.Ийм байхад өөрчлөлт хийх нь зайлшгүй. Цагаа ч олсонбайх.
–Гол нь шинэ Засгийн газар яаж ажиллах юм бол доо. Хүнд байдлаас гаргаж чадах юм болов уу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж байна лээ. Энэ бол бизнесийн болоодхөрөнгө оруулалтын,засаглалын таатай орчин бий болгоно гэсэн үг байх. Энэ утгаар нь ойлгоод олзуурхаж байгаа. Ингэж хэлсэн шигээ ажиллах болов уу гэж найдаж байна. Би өнгөрсөн долоо хоногт Хонконгт хөрөнгө оруулагчдын уулзалтад ороод ирлээ. Тэд ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үгийг сайны дохио гэж хүлээж авсан хандлагатай байна лээ. “Одоо л бизнес, хөрөнгө оруулалтыг ойлгодог Ерөнхий сайд гарч ирлээ” гэдэг байдлаар хүлээж авч байна.Үнэхээр тэдний ойлгож байгаа шиг ажиллабал сайн л байна.
–Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын талаарх ойлголт ямар байх юм?
-Монголоос эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын сайн дохио ирээсэй гэж хүлээцгээж байна.Үнэндээ манайд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас илүү засаглалын гажуудал Монголын нэр хүндийг гутаагч,хөгжлөөс хойштатагч болон хувирчихаад байна.Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төр өөрөө бизнест хутгалдаж,хувийн салбараа түлхээд байна шүү дээ. Эцэстээ энэ нь дарангуйлал болон өргөжиж байна.
Саяхан гадны нэг хөрөнгө оруулагчтай уулзаад ярьж байтал нэг зүйлийг хэлж байна лээ. Юу гэхээр”Танайх хуулийг үнэхээр завхруулах юм аа. Саяхан манай нэг танил Сайншандад зочид буудлынхаа өрөөнд тамхи татчихжээ. Бодвол хориглох тэмдгийг нь хараагүй юм уу эсвэл тэр тэмдэг нь байгаагүй юм уу. Гэтэлтүүнийг саатуулаад, бичиг баримтыг нь хурааж, бөөн чирэгдэл учруулсан байгаа юм. Уг нь бол хуулийн дагуу50 мянган төгрөгөөр торгох ёстой биз дээ” гэсэн юм. Үнэндээ манайхан 50 мянган төгрөгөөс илүү мөнгө авахын тулд тэгж аашилж байгаа нь тодорхой.Гадаадын хөрөнгө оруулагчдад хандах манайхны хандлага ийм л байна. Тэгэхээр яаж хөрөнгө оруулагчдыг бид татах вэ.Энэ бол ердөө засаглалын гажуудлын илрэл.Үүнээс л татгалзах ёстой.Гааль, татварынхан төрийн нэрийн өмнөөс хэмжээгүй эрх дарх эдэлж, дарангуйлал тогтоож болохгүй л дээ. Оронд нь дэлхийн зах зээл дээрх хувийн салбаруудыг Монголд оруулж ирэх сувгийг нээх хэрэгтэй.Аль болох их мөнгө орж ирэх тааламжтай нөхцөлийг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн тав, зургаан жилбайгаль орчноо хамгаалах нэрээр уул уурхайн салбарт орж ирэх мөнгөний урсгалыг хумьсан.Мэдээж байгаль орчноо хамгаалах нь бидний үүрэг. Гэхдээүр хүүхдээ өлсгөлөн, боловсролгүй хүн болгож өсгөх эрх бидэнд байхгүй шүү дээ.
–Эдийн засгийн орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд тэгвэл шинэ Засгийн газар яаж ажиллаасай гэж та харж байна вэ?
-Юуны түрүүнд УИХ-ынхаа түвшинд ойлголцох хэрэгтэй. МАН, АН, Шударга ёс эвсэл хамтраад ажиллах нь үр дүнтэй.Бусдыг нь Ерөнхий сайдөөрөө мэдээд хийх биз ээ.
–Шинэ Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулна, том төслүүдийг гацаанаас гаргана гэж яриад байгаа…
-Зоригтой л хөдлөх ёстой. Хэн нэгэнд таалагдахгүй болов уу гэж айж эмээвэл тэгээд ажил урагшлахгүй. Бид чинь чөлөөт зах зээлийн орон байлаа. Гэтэл өнөөдөр командын, хараат зах зээл рүү шилжчихээд байна шүү дээ.Залгамж чанар байхгүй, туйлбаргүй бодлоготой байна. Долоо хоногийн дотор хэдхэн хүн тохироод баталчихсан хуулид лөнөөдөр Монгол Улсыг баллаж байна.Монгол Улс ардчилсан орон болъё, дэлхийн том зах зээлийн нэг хэсэг болъё гээд байгаа юм болдүрмээр нь тоглох хэрэгтэй.Тэгэхгүй байхаар чинь хэн бидэнтэй ажиллах юм бэ. Гар барих гэж ирээд алгадчихдаг хүн байж болохгүй биз дээ. Үүнийгээ л өөрчилмөөр байна. Үүний тулд ард түмний эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтраад зүтгэх ёстой.
–Таны хэлснээр гурван намхамтрах боломж хэр байдаг юм бол. АНМАН хоёр хамтарвал бид орохгүй гэх зэргээр танай намынхан яриад байгаа сонсогдох юм?
-Тэр нь, энэ нь гомдоно, тунина гэдэг бол улс төрийн асуудал биз. Чухам яаж тохиролцохыг мэдэхгүй юм. Надад үнэндээ улс төрд оролцох сонирхол алга.Харин монголчуудын амьдралын түвшинг сайжруулж, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа өөд нь татахын тулд улс төрийн хүчнүүд хамтраад ажиллабал үр дүнтэй гэж л бодох юм.Ялангуяа ашигт малтмал лицензийн асуудлыг гацаанаас гаргаж шийдэх хэрэгтэй. Мөнгө орж ирэх хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой байна.
–Чингэс бондын өрөөс эхлээд шаналгаатай асуудлууд манайд их байна л гэх юм?
-Чингэс бондоор мөнгө босгох үед бид хөрөнгө оруулагчдад “Энэ мөнгийг эргэн төлөгдөх сайн төслүүдэд зарцуулна” гэж амласан. Тэд ч “Та нар наад мөнгөө төсвөөс гадуур зарцуулна шүү” гэж хэлээд өгсөн юм. Тэгтэл бид тэр мөнгийг авангуутаа зам тавьж, гудамж зассан шүү дээ.Тийм учраас Олон улсынвалютын сан”Бондын мөнгийг төсөвтөө суулга” гээд байгаа юм.Бондын мөнгийг гадныхны хэлдгээр тансаглалын төсөлд зарцуулсан учраас тэр.Үнэндээ дэлхийн бусад орнууд өндөр хүүтэй зээл авчихаад хэзээ ч зам тавьдаггүй юм. Зам тавих ажлыг зөвхөн төсвийн мөнгөөр хийдэг юм.
Харин одоо шинэ Засгийн газар өмнөх засгаас өөрөөр ажиллана гэдэг дохиог өгөх хэрэгтэй.Авсан зээлээ түргэн хугацаанд ашиг олох төсөлд зарцуулна гэдэг байдлаар ажиллах хэрэгтэй. Тэгвэлөрийн хязгаарыг нэмэгдүүлэх саналыг МАНдэмжиж магадгүй.
–Яасан ч нэмж өр тавихыг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа шүү дээ?
– Манайх хоёр, гурав биш 20, 30 тэрбум ам.долларын өр тавьсанч төлж чадна.Авсан зээлээ үр ашигтай төсөлд зарцуулж чадвал шүү дээ. Хамгийн гол нь тэгж чадалгүй мөнгөө газарт булаад байгаа учраас өрийн хязгаарыг нэмэгдүүлэхээс болгоомжлоод байгаа биз.
–Нөгөө талаар Ч.Сайханбилэг сайд өмнөнь Н.Алтанхуягийн танхимд ажиллаж байсан учраас түүнээс өөрөөр ажиллахгүй байх гэдэг таамаг бий болов уу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг олзуурхаад байгаа шүү дээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг төр рүү гэдэг уриалгыг бодит болгох хэрэгтэй байна.Тэгвэл хэтдээМонголд сайд болъё гэдэг хүн олдохгүй. Улс төрд орох мөрөөдөлд умбасан залуучууд байхгүй болно шүү. Зөвхөн бизнес хийе, бүтээн байгуулъя гэдэг хүсэл эрмэлзэлтэй залуучууд олширно.
–Валютын ханшийн талаар одооямар бодлого явуулах хэрэгтэй гэж бодож байна…
-Валютын ханш бол эдийн засгийн нүүр царай. Тийм ч учраас өнөөдөр эдийн засаг муудаж байна. Уг нь манай дотоодын банкуудад сайнактив байна. Тэр зээлүүдийн ард үр ашигтай үйлдвэрүүд ажиллаж байгаа.Үүнийгээгадагш нь гаргаж худалдах чухал үүргийг Монголбанк гүйцэтгэж болно. Гэтэл тэгж чадсангүй. Зах зээлд үнэ тогтворжуулах нэрээрбэлэн мөнгө гаргачихлаа шүү дээ.Энэ бол дэлхийд байхгүй практик.
–Гэхдээ Ерөнхий сайд энэ бодлогыг үргэлжлүүлэх юм шиг байна лээ?
-Тэгвэл ханшийн уналт үргэлжилнэ. Монголын төгрөг уналттай байхад гадны хөрөнгө оруулалт бүр ч орж ирэхгүй.
–Таны хувьд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд байсан. Одоо яах бол. Хэрвээ танай нам засагт хамтрахгүй гэвэл ямар нэгэн суудалд очихгүй байх?
-Улс төрийн сэдвээр яримааргүй байна. Би яах вэ.Гол нь улс орны эдийн засгийн асуудал өнөөдөр чухал байна.
–Ч.Улаан, Д.Тэрбишдагва та гурвыгнамынхан чиньжийгээд эхэлсэн.Сая Н.Энхбаяр дарга ирээд та нарыгнамынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс хөөсөн ч гэх юм?
-Тийм юм байхгүй. Бид намдаа ямар ажил хийж байсан тэр хэвээрээ л байгаа шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ