Энэ удаагийн дээд лигт аваргаа хамгаалахын төлөө өрсөлдсөн ч зорилгодоо хүрч чадаагүй “Алдар Танан гарьд” багийн дасгалжуулагч Ч.Ижилболд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний орон зайг хэн нөхөх, өнөө цагийн шилдэг багийг хэн дасгалжуулах нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.
Тэгвэл “Алдар Танан гарьд” багийг Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт дасгалжуулахаар болжээ.
Тэрбээр өмнө нь “Хасын хүлэгүүд”, “23 стормс”, “Этүгэн ирвэсүүд” багийг дасгалжуулсан туршлагатай. Энэ хугацаанд тамирчны хувиар дээд лигт гурав, дасгалжуулагчийн хувиар дөрвөн удаа түрүүлсэн юм.
Ийнхүү “Алдар Танан гарьд” баг ирэх жил дээд лигт О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагад эргэн ирэхээр боллоо.