Categories
мэдээ спорт

О.Баянмөнх:Э.Сумъяаг тэмцээнд ороход асуудалгүй гэж байсан боловч ийм хариуг гэнэт гаргачихлаа

Чөлөөт
бөхийн эмэгтэй шигшээ багийн
тамирчин Э.Сумъяа олимпийн эрх аваад
байсан. Гэвч түүнээс допинг илэрсэн тул олимпийн эрхийг нь хураасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй
холбоотойгоор ЭМСЯ-наас шуурхай хурал
зарлаж, албан ёсны мэдээлэл хийв.

Энэ
үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр
“Маш нууц” гэсэн хаягтай албан бичиг манай байгууллагад ирсэн. Энэхүү
албан бичигт:Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас
сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал
учраас энэ асуудлыг задлахгүй байхыг хүсч асуудал шийдэгдтэл тэмцээнд оролцохыг
нь түр түдгэлзүүллээ” гэсэн
байсан. Харин тун удалгүй “WADA”-аас
гуравдугаар сарын 01-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум гэдэг бодис
илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн. Гэтэл мөн л өнгөрсөн сарын
26-нд ДНБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн нь
“Гуравдугаар сарын 18-нд тамирчин Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй
мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж
байна. Тэмцээн уралдаанд оролцоход асуудалгүй гэсэн утга бүхий албан бичиг
ирсэн.

Гэтэл өнөө шөнө ийм шийдвэр гаргаснаа зарлаж албан бичиг явуулсан. Ийм
учраас бид Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад албан ёсоор энэ
талаар бичиг явуулаад байна. Хэрвээ ДБНХ-ноос ийм бичиг ирээгүй байсан бол бид олимпийн
эрх олгох сүүлийн хоёр тэмцээнд 53кг-д өөр тамирчнаа явуулах бүрэн боломжтой
байсан” гэлсэн тайлбарыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *