Categories
мэдээ нийгэм

О.Батбаяр: Вакцинаас болж цус өтгөрч, нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй DNN.mn

TUG.mn - Ардын цахим индер

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Манай улс төдийгүй дэлхийн бүх улс орон вакцины дараах гаж нөлөө хариу урвалыг бүртгэдэг цахим систем бий бөгөөд одоог хүртэл бүртгээд явж байгаа.

Гэхдээ системд вакцинаас болж цус өтгөрсөн, түүнтэй холбоотойгоор нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл цус өтгөрлийн талаар мэдээлэл өгөв.

“Цус өтгөрөл бол бие даасан өвчин биш. Ямар нэг өвчний үед заавал дагаж явж байдаг өөрчлөлт”

Тэрбээр “Цус гэдэг нь бие эрхтнүүд болон судсаар дамжин өнгөрч байгаа өвөрмөц шингэн бүтэцтэй нэгэн эрхтэн. Энэ нь дүрс элемент болон шингэн хэсэг гэсэн хоёр зүйлээс бүрддэг бөгөөд энэ хоёр нь зохистой харьцаатай байж биеийн бүх эд эрхтнээр хэвийн дамжиж, хэрэгтэй бодисуудыг нь түгээж байдаг.

Харин ямар нэг өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийн шалтгаанаар тухайн элемент болон шингэн гэх харьцаа алдагдсаныг бид цусны өтгөрөл гэж нэрлэдэг.

Цус нь өөрөө гурван янзаар өтгөрдөг бөгөөд улаан эсийн олшрол, ялтасны олшрол, бүлэгнэлтийн өөрчлөлт зэрэг гурван төрлийн цус өтгөрөлт нь COVID-19-ийн үед ч тохиолдож байгаа нь батлагдсан.

Гэхдээ архаг тамхидалт, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдлаас үүдэж улаан эс ихэсдэг буюу эсийн гаралтай цус өтгөрөлт мөн явагдаж байдаг. Мөн чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг үрэвсэлт өвчнүүдийн үед цусны өтгөрөл дандаа үүсэж байдаг гэдгийг онцолъё.

Цус өтгөрөл гэдэг тусдаа нэг өвчин эмгэг биш бөгөөд ямар нэг өвчний процессод заавал дагаж байдаг өөрчлөлт юм. Цус өтгөрөлтийг эмчлэхийн тулд тухайн өвчнийг яг таг оношилж, дээрх гурван төрлийн ялгаатай байдлаар нь эмчилгээ хийдэг юм” хэмээн тайлбарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *