Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүүг МАХН-ын гишүүнээс хасна гэв

Related imageМАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгаа гэсэн юм.

Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байгаа гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа” хэмээн тодотгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *