Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Эрүүдэн шүүсэн процесс нь сэтгэл эмзэглүүлж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан хоёр иргэнийг эрүүдэн шүүхэн гэх бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирнэ. Нөгөө хоёр нь гаднаас эргэлт авна, орон дээр унтана. Б.Содномдаржаагаа бол дэглэж байгаа. Чимгээг унтаж байхад нь нөгөө нөхөр цээж нүцгэн орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, гарч байгаа”. Энэ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн бичлэг дэх процесс. Олон нийтэд жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэж байгаа. Өчигдрийн үзсэн бичлэгээр эрүүдэн шүүсэн байдал ажиглагдаж байна.

Иргэн ард н.Батсүхийг төв аймгийн шоронд тамлан зовоосон байдаг. Н.Батсүх уушгины хүнд өвчин тусаад, гавьяат н.Сосорбарам эмчлүүлэх туслалцаа хайгаад явж байгаа юм байна.

Эрүүдэн шүүсэн асуудал илэрсэн нь маш сайн боллоо. Эрүүдэн шүүсэн процесс нь сэтгэл эмзэглүүлж байна. Хүнийг илт сул дорой байдалд оруулах нь эрүүдэн шүүлт мөн. Д.Энхбат гэдэг хүн нас барсан. Энэ хүний өмгөөлөгчийг барьж хорьж, тамлан зовоосон. Үүнийг шалгах хэрэгтэй.Энэ хэргийг эсвэл энэ гурван хүн хийсэн, эсвэл хэргээ нуун далдлах гэж зохиомлоор хилс хэрэгт хийсэн хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та эрүүдэн шүүсэн гэж үзэж байна уу?

-Эцсийн дүгнэлтийг шүүх гаргана.

-Та н.Булгантай уулзаж байсан уу?

-Би уулзаж байгаагүй. Харин УИХ-ын гишүүн асан С.Оюун надад талархаж байгаагаа хэлсэн.

-Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой юу?

-Үзүүлэх ёстой. Гэхдээ үзүүлэн байдлаар үзүүлэх хэрэгтэй. Харин хэргийг нотолсон бичлэгийг хаалттай үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *