УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан бөгөөд “ТВ5” телевизийн зүгээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад хуулийн төслүүдийн талаар мэтгэлцээн явуулахад татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдсэн юм.
Энэ удаад Ерөнхий сайдаас асуух асуултыг бүх ард түмнээс авна гэлээ.