Categories
мэдээ улс-төр

О.Алтангэрэл УИХ-ын 30 дугаар тогтоолтой холбоотойгоор ҮХЦ-д хандав

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн юм.

Тиймээс Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ хүргүүллээ. Энэ үеэр иргэн О.Алтангэрэл: Улсын Их Хурлын 30 дугаар тогтоол гэчийг гаргаад, Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлаа ханган” гэсэн байдаг. Тэгвэл бид бие даасан баймаар байна шүү дээ. Гэтэл энэхүү чухал заалтыг үгүй хийгээд, Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байх ёстой. Гэтэл “ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хойшлогдчихлоо” гэдэг зүйлээр Монгол төр процессоо зөрчөөд, ийм шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *