Мах сүүний анхдугаар аяны хүрээнд хаврын цагт хэрэглэх махны нөөцийг бүрдүүлж амжжээ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг урьдын адил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад худалдаалж байгаа юм. Нөөцөд бэлтгэсэн үхрийн ястай махыг 5750 төгрөг, хонины ястай махыг 5400 төгрөг, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна гэж салбарын яамнаас мэдээллээ.
Зах зээлд нийлүүлж буй махны үнийг нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл үхрийн махны үнэ 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины мах г 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны мах 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямд байгаа ажээ.
Нөөцийн махыг өнгөрсөн нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн аймгуудаас бэлтгэсэн билээ. Энэ жилийн хувьд 12 аж ахуй нэгж 15 мянга гаруй тонн махыг нөөцөлж бэлтгэжээ.