Сүүлийн жилүүдэд тогтмол унаж байгаа нүүрсний уналтын эрч 2015 оны эхнээс саарч, тогтворжих хандлагатай байна. Гэвч юанийн ханш суларсны улмаас БНХАУ-д импортын нүүрс, ялангуяа Австралийн нүүрсний ханш унаж эхэлсэн аж. “Fenwei Information Technology”-ийн өнгөрсөн улиралд хийсэн тооцоогоор энэ сард коксжих нүүрсний ханш доод цэгтээ хүрч, эргэн сэргэж магадгүй байгаа гэнэ. “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаар энэ онд коксжих нүүрсний зах зээл сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа юм Коксжих нүүрсний гол хэрэглээ болох БНХАУ-ын ширэмний үйлдвэрлэл энэ онд агшилттай гарах хандлага ажиглагдсан учраас тэд ийм таамаг гаргажээ. Мөн Хятадын гангийн эрэлт нэмэгдэх хандлага төдийлөн харагдахгүй байгаа аж.
Categories