Нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, тээвэрчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ.
Тодруулбал тээвэрчид, “Бид долоо хоногийн өмнө шланзтайгаа тэмцсэн. Гэвч үр дүн нь эсрэгээрээ гарсан. Л.Халтар сайд бидэнтэй огт уулзаагүй байгаа. Харин өчигдөр орой хэвлэлд ярилцлага өгөхдөө хэд хэдэн тодорхой баримтаар биднийг гүжирдлээ.
Агуулга нь, Баянзүрх тээвэрчдийн холбоо ашиг олж, бизнес хийсэн гэж ярилаа. Бид өнөөдөр түүнийг нэр төрд халдсан гэж шүүхэд өгч байна.
Л.Халтар сайд 14 тэрбум төгрөгийг энэ зам дээр хийж байна гэж тоо баримттайгаар гүтгэлээ. Энэ төвлөрүүлж байгаа мөнгө замд зориулагддаг. Тэр ААН-үүд дотор Өмнөговь аймгийн компаниуд мөнгө өгдөггүй, орон нутгийнх учраас өгөхгүй гэдэг. Зам тээврийн хөгжлийн яамны санхүүгийн аудит нь манай дээр хууль ёсны дагуу гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл аудитаа давж, өөрөө аудит хийдэг хүн шиг биднийг харлуулахыг оролдлоо” гэлээ.