Categories
мэдээ цаг-үе

Нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн явагдаж байна DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж  байна

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллажээ. Нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600-н тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-ны өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрсэн. 7 дугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Харин долдугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн, Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *