Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гүнжийн нүд” нууранд хүүхэд живлээ гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын тасаг очиж, живж нас барсан 10 настай эрэгтэй хүүхдийг цогцсыг гарган Цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Сурагчдын зуны амралт эхэлсэн болон амралт зугаалга ихсэж буй энэ үед эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны орчим зорчуулахгүй байхыг анхааруулж байна.