Categories
мэдээ спорт

“Нүүдэлчин Монгол 2018” наадам ирэх сард болно

Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадам ирэх сарын 11-15-нд Хүй долоон худагт болно.

Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам” болох юм.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, Гар урлал, Язгуур урлаг, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан болон Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн таван үндсэн сэдвээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан авъяастнууд өрсөлдөнө. Харин “Үндэсний спортын YI их наадам”-ын хүүрээнд орин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан зэргийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *