Хамраас нь шингэн нус гоожсон өвчтөнд антибиотик хэрэглэхгүй байхыг нийгмийн эрүүл мэндийн шинжээчид болон эмч нар онцолж байна. Хамраас нус гоожих нь ихэнхдээ вирусийн халдвараас үүсэлтэй байдаг ажээ. Тиймээс антибиотик хэрэглэснээр тэдгээр вирусийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Эмч нар халдварыг бүрэн гүйцэт эмчлэхээс нааш антибиотик хэрэглэхгүй байхыг санууллаа. Антибиотик нь хэдэн триллион бактерийг хүний биед амьдрахад нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүмүүс антибиотик эмүүдийг төрөл бүрээр хэрэглэж буй нь нийгмийн сэтгэлийг зовоосон асуудал болон хувирч байна. Вирусийн халдвар, антибиотикт дасан зохицож, эцэстээ эмчлэхэд хүндрэлтэй болж болзошгүйг анхааруулжээ.