Categories
мэдээ нийгэм

​Нурангид дарагдсан иргэнийг аварчээ

Image result for Нурангид дарагдсан иргэнийг аварчээБаян-Өлгий аймгийн Өлгий суманд нэгэн иргэн нурангид дарагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Өлгий сумын харьяат, 30 настай иргэн Г нь шинээр ухсан 3.5 метрийн гүнтэй шуудуу дотор ус дамжуулах хоолойн холболт хийж байгаад хөл нь шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдрийн 20:52 цагт аврагчид хүлээж авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 21:00 цагийн үед очиж, 00:10 цаг хүртэл ажиллаж дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *