Categories
гадаад мэдээ

Нурангид дарагдсан эх үрдээ ийм захидал бичжээ

Японд болсон газар хөдлөлтийн дараа аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгийг цэвэрлэж байв. Энэ үеэр нуранган дор дарагдсан эмэгтэй хүн байхыг олжээ. Эмэгтэй нумарч, бөгтийсөн байдалтай хөшч, байшингийн хана, таазны чулуунд цохигдож, нас барсан байж. Нас барсан эмэгтэй энгэртээ хүүхдээ тэвэрсэн байжээ. Хүүхэд амьд, амар амгалан унтаж байжээ. Түүнийг ээжийнх нь цогцосноос салгаж авах үеэр өлгийнөөс нь гар утас газар унасан байна. Аврагчид гар утсыг авч үзэхэд, дэлгэцэнд дээр нь “Хэрвэ чи амьд үлдэх юм бол би чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай…” хэмээн бичсэн зурвас байжээ. Зурвасыг уншиж, хүүгээ гэсэн эхийн хайрыг мэдэрч, нулимс бөмбөрүүлж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *