Categories
гадаад мэдээ

Нурангиас олдсон бяцхан хүүгийн төрх дайны аймшигт хор уршгийг сануулж байна

Түүний нэрийг Омран Дакниш гэдэг. Тэрээр одоо дөнгөж тавхан настай. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Сирийн Алеппо-д болсон агаарын цохилтын дараа нурангиас олдсон хүү юм. Тэрээр аав ээж, ах, эгчтэйгээ амьдарч байсан. Агаараас өгсөн цохилтонд тэдний байшин өртөж гэр бүлийнхэн нь хүнд шархдаж одоогоор хамаатныхаа байшинд хоргодож байгаа аж. Сирид өдөр бүр 4-5 хүн амиа алдаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд 65.000 хүн үхсэн гэсэн тоо гарчээ. Хүүг нурангиас гаргахад нэг цаг зарцуулсан бөгөөд тэрээр гүн цочролд орсон байдалтай байжээ. Түүний бяцхан гар хөл цус шороонд будагдсан байсан эмгэнэлт дүр төрх дэлхий нийтийг цочроож байна.

Алеппо нь Сирийн хойд хэсэгт байдаг хот бөгөөд иргэний дайны уршгаар нэг жил орчмын хугацаанд бүслэлтэнд ороод байгаа хот юм. Сири-д тогтсон энэхүү цэргийнхний дэглэмийг устгахаар ОХУ оролцож эхэлжээ. Нэг жилийн хугацаанд олон мянган хүн алагдсаны 4500 нь хүүхэд байна. Цаашдаа ч олон хүний амь нас эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна гэж CNN мэдээллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *