Categories
мэдээ нийгэм

Нүхтэд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгджээ


ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАЙВАНБЭХ “Айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулааны хэрэглээг төр даахаар болсон. Үүнтэй холбогдуулж журам батлагдлаа. Төрөөс өнгөрсөн оны мөн үеийн хэрэглээтэй тэнцэх мөнгийг хариуцах болно. Хэрэглээнээс илүү давбал хэрэглэгч өөрөө төлөх болно. Хэдийгээр бид иймэрхүү ачаалал ирнэ гэж тооцож байсан боловч бидний тооцооллоос илүү давж байна. Ялангуяа 17.00-21.00 цагт ачаалал маш их байна. Тиймээс ААН-үүд энэ цагт хэрэглээгээ 20 хувь бууруулах, айл өрхүүд хэрэглээгээ бууруулах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй.

Төрөөс цахилгааны төлбөрийг даах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны зүй бус зохиомол хэрэглээ бий болж байна. Ашигладаггүй талбай, ашигладаггүй байр саваа цахилгаанаар халааж байна. Тиймээс цахилгааны хязгаарлалтыг хийх шийдвэр гаргасан.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан, дулаан хэрэглэдэг 738 мянган хэрэглэгч байдаг. Энэ хэрэглэгч нарын 728 мянга нь буюу 98 хувь нь хамрагдаж байгаа. Айл өрхийн хувьд 678 мянган хэрэглэгч бий. Энэ айл өрхүүд бүгд хамрагдаж байгаа. Эдгээр ААН, өрхийн хэрэглээг өмнөх оны мөн сартай харьцуулна. Харин шинэ хэрэглэгчийн хэрэглээг тооцдог аргачлал бий. Түүгээрээ тооцоод явна. Ямар нэг хүндрэл гарахгүй

Нийт хэрэглээний нэмэгдлийн 96 хувь нь ахуйн хэрэглээнд гарч байна. Тэр дундаа гэр хороололд гарч байна. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн. Иргэд ашиглахгүй орон сууцаа халааж байна. Цахилгаан өндөр өртөгтэй. Тиймээс хүн бүр, айл бүр зөв хэрэглэх хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *