Categories
гадаад мэдээ

Нөгөөдөр Хамбург хотноо Их 20-ын уулзалт эхэлнэ

Related image

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Хамбург хотноо Их 20-ын уулзалт болно. Улс орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авах ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд Хамбург хот ихэд хөл хөдөлгөөнтэй байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр тус хотод онц байдал тогтоосон бөгөөд 20 мянган цагдааг хамгаалалтанд гаргажээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг 20 орны төр засгийн тэргүүнүүд терроризмтэй хэрхэн тэмцэх, Африкийн орнуудын хөгжил, дэлхийн цаг агаарын өөрчлөлт гэсэн гурван асуудалд гол анхаарлаа хандуулах юм байна. Их 20-ын төр засгийн тэргүүнүүдээс гадна уг уулзалтад ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Комиссийн тэргүүн Жан- Клод Юнкер, Европын Зөвлөлийн тэргүүн тэргүүн Дональд Туск нар оролцох аж.

Уг арга хэмжээний үеэр нэлээд хэдэн хоёр талын уулзалтууд болох юм. Хамбург хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр анх удаагаа уулзахаар төлөвлөсөн. ХБНГУ-ын канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей, В.Путин Францын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Э.Макронтой уулзах юм. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоганыг Германд байх хугацаандаа тус улсад амьдардаг туркуудын өмнө үг хэлэх зэргийг ХБНГУ-ын тал хориглосон аж. Тус хоёр улсын харилцаа сүүлийн үед нэлээд ярвигтай байгаатай холбоотой хэмээн Германы тал мэдэгдсэн юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Хамбург хотноо ямар нэгэн жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *