НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг танилцууллаа. Тайланд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөн болон манай гарагт хэрхэн нөлөөлж байгаа, ирээдүйд юу болох, цаг агаар дулаарахын хирээр байгаль, амьтан дасан зохицохын эрсдэл болоод ашиг тусыг тайлбарлажээ.
Тодруулбал, хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй дасан зохицох чадвараа хэтрүүлэн ашиглаж байна гэж тайланд дүгнэжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн хүн амын 40 гаруй хувь өртөж магадгүй гэдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд температурын өсөлтөөс болж шүрэн хад цайрч, ойн мод ган гачигт нэрвэгдсээр байгааг дурджээ.
Тус тайланд өгүүлснээр, ойрын хэдэн арван жилд уур амьсгалын аюулаас далайн эргийн ойролцоо орших нэг тэрбум орчим хүн эрсдэлд орох магадлалтай байна. Одоо дэлхийн хүн амын бараг тал хувь нь аюулын бүсэд амьдарч байна гээд үүний зэрэгцээ, зарим бүс нутагт, амьдарч байгаа амьтдын хувьд дэлхийн дулаарал 2 хэм хүртэл нэмэгдвэл устах эрсдэл мөн энэ тоогоор нэмэгдэх аюул нүүрлэж байгааг ч тусгаж өгчээ.
Үндсэндээ, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь хүн болоод амьтдын бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэлтэй стресс, гэмтэл болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөө үзүүлж болзошгүйг онцолсон байна
One reply on “НҮБ: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинэ тайланг танилцууллаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru