Categories
гадаад мэдээ

НҮБ: Украинд цэргийн гэмт хэргийн хохирогч болсон 6000 хүнийг нэг бүрчлэн нэрлэхэд бэлэн DNN.mn

НҮБ зэрэг олон улсын байгууллагууд болон хэд хэдэн орон Украинд Оросын армийн үйлдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг хариуцлагад татахад шаардлагатай бүхнийг хийнэ хэмээн амалжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет мэдэгдэл хийхдээ цэргийн гэмт хэргийн золиос болсон хүмүүс болон тэдний ар гэрийнхэн нөхөн төлбөр авах ёстой хэмээн онцолсон байна. Түүний өгүүлснээр, Украинд үйлдэгдсэн цэргийн гэмт хэргийн улмаас 5939 энгийн иргэн хохирогч болсон гэдгийг баталсан бөгөөд тэдний 2787 нь амиа алдсан, 3152 нь шархадсан аж.

“Бодит тоо үүнээс хавьгүй их байгаа. Баримтуудыг тогтоохоор бид ажиллаж байна” хэмээн Бачелет мэдэгдээд эдгээр хүмүүс хүн ам шигүү суурьшсан газарт зэвсэг ашигласан, артиллерээр буудсан эсвэл бөмбөгдсөний улмаас хохирогч болсон гэдгийг онцолсон байна.

Харин Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлэл хийхдээ байлдааны ажиллагаа явуулах журмыг зөрчсөн 8000 гаруй хэрэг үүсгэн шалгаж байгааг онцолсон байна. Мөн Украинд дайн явуулах хуулийг зөрчсөн гомдлыг 43 орон гаргахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *