Categories
гадаад мэдээ

НҮБ төсвөө баталлаа

НҮБ-ын Ерөнхий ассамблей өчигдөр 2016-2017 оны төсвөө баталлаа. НҮБ ирэх хоёр жилд үйл ажиллагааны зардалдаа 5.4 тэрбум америк доллар төсөвлөсөн байна. Энэ жил Япон улс НҮБ-ын төсөвт оруулах хөрөнгөө бууруулсан бол БНХАУ нэмэгдүүлжээ.

5.4 тэрбум америк долларын энэхүү төсөв нь өмнөхөөс 7 хувиар буурсан төсөв юм байна. НҮБ-ын төсөв ингэж буурсан нь гишүүн улс орнуудынх нь санхүүгийн орчин хүнд байгаатай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Мөн Ерөнхий ассамблей дараагийн гурван жилд гишүүн орнуудынхаа төсөв хуваарилалтыг ДНБ болон бусад хүчин зүйлд тулгуурлан гаргаж байхаар шийдвэрлэжээ. АНУ НҮБ-ын төсвийн 22 хувийг бүрдүүлж, хамгийн гол төсөв бүрдүүлэгч нь хэвээр байна. Япон улс хоёр дахь төсөв бүрдүүлэгч нь хэвээр байгаа ч энэ жил төсвөө 9.68 хувьд хүргэж, бууруулсан дүнтэй оруулжээ. Харин БНХАУ энэ жил НҮБ-ын төсөвт оруулах хөрөнгөө 7.92 хувь болгон өсгөж, Герман, Франц, Их Британийг ардаа орхин гурав дахь гол төсөв бүрдүүлэгч орон болжээ. Мөн Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд бие дааж хамгийн их санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хоёр дахь орон болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *