Пүрэв гаригт НҮБ-ын ерөнхий ассемблейн тусгай чуулган хуралдаж, Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр зарласан АНУ-ын шийдвэрийг эсэргүүцэх зорилготой санал хураалт явуулсан билээ.
НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч санал хураалтад оролцох ёстойгоос нийт 64 орны төлөөлөгч Вашингтоныг дэмжсэн санал өгч, мөн санал хураалтад оролцолгүй өнгөрсөн юм. Эдгээрийн 35 нь түдгэлзэж, 8 нь АНУ-ын бодлогыг дэмжсэн бол 21 нь чуулганд оролцоогүй.Монгол улсын төлөөлөгч санал хураалт явагдсан чуулганд оролцоогүй, эзгүй байсан.Тэгвэл НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хэйли өчигдөр твиттер хуудсандаа эдгээр орнуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.“НҮБ-ын бодлогогүй үйлдлийг дагаагүй эдгээр орнуудад бид талархаж байна” гэж тэр бичсэн байна.Санал хураалтаар НҮБ-ын гишүүн орнуудын дөрөвний гурав нь Вашингтоны шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг дэмжсэн юм. Санал хураалт эхлэхээс өмнө Никки Хэйли аль улс өөрийнх нь эсрэг санал өгснийг бүртгэж, Дональд Трампад мэдэгдэнэ хэмээн сүрдүүлж байв. Урд өдөр нь ерөнхийлөгч Трамп эсрэг санал өгсөн улс орнуудад үзүүлэх тусламж, дэмжлэгээ зогсоохоо мэдэгдсэн юм.Хэйли мөн дээрх 65 орны төлөөлөгчдийг нэгдүгээр сарын 3-ны өдөр болох хүлээн авалтад урьж, АНУ-тай найрамдалт харилцаатай байсанд нь талархахаар болжээ.Урилгын гэрэл зургийг Америкийн хэвлэлүүд нийтэлсэн байна.