Газар хөдлөхөд 7 сая гаруй хүүхэд өртсөн хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан тооцоолсон байна.
“ЮНИСЕФ”-ийн төлөөлөгчийн мягмар гарагт мэдээлснээр 4.6 сая хүүхэд Туркийн гамшигт өртсөн 10 мужид аж төрж байсан бол, Сирид 2.5 сая хүүхэд газар хөдөлсөн бүсэд байжээ.
Үүнээс хэдэн мянгаар тоологдох олон хүүхэд эндсэн гэж санаа зовниж байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Жэймс Илдер ярьсан байна.
Мөн орон гэрээ алдсан хүүхдүүд гудамжинд хоног төөрүүлж, голдоо ортлоо даарч, амьсгалын замын халдвар авч, зовж зүдэрч байна гэж тэрбээр ярьсан байна.
Гамшгаас гадна Сири улсын дотоодын хямралын нөлөөгөөр олон хүүхэд орон гэрээ алдаж, хүчирхийлэлд өртөж байгаа тухай “ЮНИСЕФ”-ийн төлөөлөгч хэлээд, дэмжлэг үзүүлэхийг олон улсад уриалжээ.